Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт “Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ” хэлэлцүүлэг болно.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт “Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компаниас халагдсан ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Эрүүл мэндийн яамны А танхимд

11:00 цагт Коронавирусийн цаг үeийн мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10:30 цагт Иргэд нэгдэж Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл хийнэ.

11:00 цагт Морин шоу үзүүлбэр үзүүлдэг 15 байгууллага нэгдсэн Монголын морин урлагийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт “Эйр Вилл Монголиа” ХХК-иас “Хүүхэд ба цэвэр агаар” сэдвээр мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.