Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн тэрбумтан эмч нарын цалинг хувиасаа төлснөөр ажил хаялт зогсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг нь гүнзгий хямралтай байгаа Зимбабве улсын эмнэлгийн ажилтнууд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ажил хаяад байгаа юм. Тэд цалин хөлсөө засгийн газраас нэхэж, ажиллах нөхцлөө сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдэж өгөхийг шаардаж байв.

Тэгвэл тус улсын тэрбумтан Стрив Масива тэдний асуудлыг шийдэх $6.25 саяыг хувиасаа хандивлахаар болсны дараа эмч нар ажил хаялтаа зогсоох шийдвэр гаргажээ.

Масивагийн хандивласан мөнгөөр Зимбабвегийн улсын эмнэлгүүдийн ажилтнуудын зургаан сарын цалинг төлөх боломжтой гэнэ. Үүнээс гадна дуудлагаар ажиллах эмч сувилагч нарт нийтийн тээврээр үнэгүй зорчих ваучер олгохоор болжээ.

Гэхдээ тэрбумтны хандив асуудлуудыг бүрмөсөн шийдэхгүй тул засгийн газарт тавих шаардлагаа үргэлжлүүлэхийг Зимбабвегийн Эмч нарын Холбооны тэргүүн Масимба Ндоро мэдэгдсэн байна.

Түүний тодорхойлж байгаагаар Зимбабвегийн эмнэлгүүд эм тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй болсноос “чимээгүй геноцид” үйлддэг газар болсон гэнэ.

Ямартай ч тэрбумтны ачаар Зимбабве улсын иргэд нэг хэсэгтээ эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Стрив Масива нь тус улсын харилцаа холбооны томоохон компани Econet Wireless-ийн үүсгэн байгуулагч юм байна. Түүний хөрөнгийн хэмжээг $2.5 тэрбум гэж тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: CNN