Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-ын Жаргалант төвд

09:00 цагт 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болно.

МҮХАҮТ-д 

09:00 цагт Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын нэгдсэн хурал болно.

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр гудамж театрт

10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхийн эд зүйл, тусгай хэрэгсэл солилцох, бэлэглэх, худалдах, худалдан авах өдөрлөг болно.

БСШУСЯ-ны гадна талбайд

11:00 цагт Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар тус салбарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулна.

МҮЭХолбооны 4 давхарт 

11:00 цагт Монголын газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэл, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлээс хуурамч шатахуун болон албан журмын даатгалын асуудлаар мэдээлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019" -ын үр дүнг танилцуулна.