2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
03:00
S29
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S31
-20°
09:00
S32
-20°
10:00
S30
-19°
11:00
S30
-17°
12:00
S30
-15°
13:00
S30
-12°
14:00
S26
-9°

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан тоног төхөөрөмжийг хураан авч, улсын орлого болгохоор төлөвлөжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2020.01.15/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов.

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов. 

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x