2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
06:00
S30
07:00
S30
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
20°
15:00
S30
21°
16:00
S26
21°
17:00
S26
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлэх саналыг ШИНЭ нам гаргалаа

ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг
mpa.mn
00:00 00:00
Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлэх саналыг ШИНЭ нам гаргалаа
Sara, ikon.mn - text to speech

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавьлаа.

Хоёрдугаарт, төгрөгийн ханшийн сулралыг хэлэлцлээ. 2016 оны 8-р сард 1,800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2,737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1,000 төгрөгөөр суларч, халаасандаа 10,000 төгрөгтэй байсан хүн 1,000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100,000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад сануулсан хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Зөвлөлийн дарга Л.Болд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад бэх нь хатаагүй байхад эхнээсээ хуулийн заалтыг уландаа гишгэж байгаад ШИНЭ нам харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал маш буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч УИХ олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. ШИНЭ нам зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа.

Хоёрдугаарт, зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь мөн Үндсэн хууль зөрчсөн явдал. Бас л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт, оройтож зарласан ч гэсэн маргааш нь Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн. Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна" гэлээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x