Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал хүн зодсон уу?

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
 

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал арванхоёрдугаар сарын 14-нд болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Л.Ганхөлөгийг зодсон гэх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгааг эх сурвалж хэллээ.

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

“Тавантолгой төмөр зам” компанийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр замыг тавих ажлыг гүйцэтгүүлэхээр 2018 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулсан бөгөөд төслийг 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараалгүйгээр бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар болсон. Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Харин Л.Ганхөлөгийн хувьд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд хотын дарга асан Э.Бат-Үүлийн зөвлөхөөр ажиллаж байсан юм байна. Тэрбээр "Шинэ жилийн арга хэмжээний үеэр Н.Удаанжаргал өөрийг нь ямар ч шалтгаангүйгээр зодсон" хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг эх сурвалж хэлсэн юм.