Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр болсон байна. Өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх онд дэвшүүлсэн зорилтуудын талаар хэлэлцсний дараагаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нийт алба хаагчдад чиглэл, үүрэг өгчээ.
- Нийт хэлтэс, албад энэхүү стратеги төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах;
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэлж байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Засгийн газар, яам, агентлагийн хариуцан хэрэгжүүлэхээр заасан ч өнөөг хүртэл тунхагийн шинжтэй байгаа зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллах;
- Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд бодит ахиц дэвшил гаргах. Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хангалттай ажилласан. Одоо хууль зөрчвөл хатуу хариуцлага ярих хэрэгтэй. Харин Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулан хүчтэй хяналтын тогтолцоо бий болгох;
- Үүнд үйл ажиллагаагаа уялдуулан чиглүүлэх. “Үндэслэлгүй хөрөнгөжих” зөрчлийн шийдвэрлэлтийн түвшинг ахиулах, “эрх бүхий албан тушаалтан”-уудыг чадахижуулах;
- Иргэд, олон нийт Авлигатай тэмцэх газраас нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлт юм. Тийм ч учраас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, түлхүү анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүн ч гарч хуульд заасан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Үүнээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн дүнтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 62.7 хувьтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулахад анхаарч ажиллах;
- гэв.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар