Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн нэг гудамжны 10 айл дулаанаа хийн халаагуураар шийджээ

Б.Ану
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Сонгинохайрхан дүүргийн нэг гудамжны 10 айл дулаанаа хийн халаагуураар шийджээ
Sara, ikon.mn - text to speech

Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нэг гудамжны 10 айлын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлжээ.

Тэрбээр "Бид хэдийгээр сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч гэсэн агаар орчны бохирдлыг бууруулах хамгийн сайн шийдэл болж чадахгүй л байна. Тиймээс 11-р хорооны нэг гудамжийг жишиг болгож байшинтай 10 өрхийг хийн халаагуурт холболоо.

Гэхдээ эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Ямартай ч бид ийм шийдэл байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна" гэжээ.

Хийн халаагуурын анхны суурилуулах зардал 6-7 сая төгрөгийн өртөгтэй юм байна. 

Видео:

https://www.facebook.com/Sandagsuren1/videos/860212117768499/?t=1

Хийн халаагууртай болсон айлуудын сарын дундаж зардал 120-180 мянган төгрөг болж байгаа бөгөөд энэ нь нүүрс, түлээний зардалтай ойролцоо тусч байгааг холбогдох хүмүүс хэлж байлаа.