Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд Япон улсын сүүлийн 120 жилийн түүхэнд анх удаа 900,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ онд Япон улсад 900,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн нь төрөлтийг засгийн газар бүртгэж эхэлсэн 1899 оноос хойшх анхны тохиолдол болохыг тус улсын нийгмийн хамгааллын яам өнөөдөр мэдээлжээ.

Энэ онд 864,000 хүүхэд шинээр мэндэлсэн нь өнгөрсөн оны 918,400-гаас 5.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нэг жилийн хугацаанд гарсан бууралтын хэмжээ нь 1975 оноос хойшх хамгийн огцом уналт болжээ.

2019 онд нас барсан хүний тоо шинээр мэндэлсэн хүүхдийн тооноос 512,000-аар илүү байжээ. Төрөлт, нас баралтын зөрүү түүхэнд анх удаа 500,000-аас илүү гарсан нь энэ юм байна.

Хүн ам хөгширч, хүүхдийн тоо цөөрч байгаа нь Японы нийгмийн хамгийн хурц асуудал болоод байгаа юм. Үүний үр дүнд ажиллах хүч хомсдож, тэтгэвэр халамжийн зардал нэмэгдэж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна.

 

Эх сурвалж: Reuters