Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын хуралдаанаар автозам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN

Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, “Оюуны Ундраа” сургуульд

09:00 цагаас 2019-2020 оны хичээлийн жилд туршилтын магадлан итгэмжлэлд орж буй ерөнхий боловсролын сургуулиудад Боловсролын магадлан итгэмжлэл үндэсний зөвлөлийн шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

НЗДТГ-т

11:00 цагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан болно. Хурлаар нийслэлийн 2020 оны төсвийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ.

ШУТИС-ийн Төв номын санд

14:00 цагаас “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн” хэлэлцүүлэг болно.

МҮЭСТО-нд

16:00 цагаас СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль Үндэсний хөгжмөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно.

Д.Сүхбааатарын талбайд

17:00 цагаас Энэ жил Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Прага хотын хамгийн алдартай хоёр хөшөө болон "Карлын гүүр", "Гэгээн Vitus, Wenceslas, Adalbert нарын сүм" мөсөн баримлыг төв талбайд урлаж буй. Тус мөсөн баримлын нээлт болно.