“Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг ёс зүйгүй үйлдэл хийснийхээ төлөө огцрохыг шаардаж, ҮХЦ-ийн байрны гадаа жагсаал хийлээ.
Хэдийгээр Цэцийн даргаас огцорсон ч гишүүн хэвээр байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр хэмээн үзэж, тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Мөн тус нэгдлээс Д.Одбаярыг БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардав.
Д.Одбаяр нь өнгөрсөн сард онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д саатуулагдсан юм. Эх орондоо ирснийхээ дараа тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг ҮХЦ хуралдаж, албан тушаалаас нь чөлөөлсөн ч цэцийн гишүүн хэвээр үлдээд байгаа билээ. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тохиолдолд УИХ шийдэх ёстой юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!