Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдол 284 болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ.

Ингэснээр манай улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 284 болсон гэдгийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон.

Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэн ч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ийн халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна хэмээн ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч ноён Сергей Диордица хэлж байсан удаатай. 

Түүнээс гадна Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2045 (5.5%)-аар нэмэгдэхэд

  • салхин цэцгээр өвчлөгчид 2389 (35.8%)-өөр,
  • тэмбүүгээр өвчлөгчид 739 (13.5%)-өөр,
  • гонококкт халдвараар өвчлөгчид 143 (3.0 %)-аар,
  • сүрьеэгээр өвчлөгчид 119 (3.7%)-өөр,
  • мөөгөнцрөөр өвчлөгчид 82 (5.2%)-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 933 (33.2%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 677 (11.5%)-гоор, трихомониазаар өвчлөгчид 39 (1.0%)-өөр буурчээ.