Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

СПОРТ: 2019 оны "Бөртэ Чоно" шагналд нэр дэвшигчид

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "БӨРТЭ ЧОНО 2019"-ын эзэд 12 дугаар сарын 13-ны өдөр тодорно. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлдөх юм.

Шилдэг эрэгтэй тамирчин - 3, Шилдэг эмэгтэй тамирчин - 3, Шилдэг баг - 1 номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгарах юм. 

2019 оны "Бөртэ Чоно" шагналд нэр дэвшигчдийг МҮОХ-ноос зарлалаа.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

Гэрэл зургийг mpa.mn
  1. О.Гүндэгмаа (Буудлага спорт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан. 
    Гэрэл зургийг mpa.mn
  2. М.Уранцэцэг (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.
     
  3. М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга
     
  4. Б.Болортуяа (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. 
     
  5. Б.Шоовдор (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медаль.
    Гэрэл зургийг Mpa.mn
  6. С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
     
  7. О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт
     
  8. Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер цол хүртэж, ийм амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй шатарчин, дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин.
     
  9. Б.Бат-Ундрал (Мотоспорт) - "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.  
     
  10. Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

 
  1. Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.
     
  2. Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга. 
     
  3. Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга. 
     
  4. Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт. "THAILAND OPEN" тэмцээний аварга.
     
  5. Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
     
  6. Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч". 
     
  7. Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт.
     
  8. О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.
     

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ

 
  1. 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” наадмын эрхээ авсан. 
     
  2. 3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг - Жэжүгийн гран при тэмцээний аварга.
     
  3. Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга.
     
  4. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаашалгарч, анхны ялалтаа байгуулсан.