Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүд шүүхээс хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Түүнийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоосон юм.
Харин Б.Амархүү давж заалдах гомдлоо энэ сарын 2-ны өдөр өгчээ.
Шүүгч гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлэх хуулийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд шүүгч хэргийн материалтай танилцдаг тул одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!