Б.Амархүүд хоёр жилийн хорих ял ногдуулж, нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ
16:36 2019/10/29
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр:
Шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
14:18 2019/10/29
Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Түүнийг есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мансуурсан байдалтай байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Хуулийн заалт:
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16:36 2019/10/29
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр:
Шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
