Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмпати”-ийн сурагчид Florida Gulf Coast их сургуульд нэн хөнгөлөлттэй суралцах боломжтой боллоо

ikon.mn
2019 оны 12 сарын 9
Сурталчилгаа
00:00 00:00
“Эмпати”-ийн сурагчид Florida Gulf Coast их сургуульд нэн хөнгөлөлттэй суралцах боломжтой боллоо
Sara, ikon.mn - text to speech

“Эмпати” сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн төгсөгчид АНУ-ын Флорида муж улсын Florida Gulf Coast их сургуульд тухайн орон нутгийн иргэдийн адил төлбөрөөр буюу нэн хөнгөлөлттэй суралцах таатай боломж бүрдэж байна.

“Эмпати Ертөнц” компани 2019 оны 11-р сарын 4-ний өдөр тус их сургуультай хамтран ажиллах гэрээг Ерөнхийлөгч Майкл В. Мартин болон Олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл МакДональд нартай хийснээр энэхүү боломж нээгдэж байгаа юм.

 

Хамтран ажиллах гэрээний хүрээнд хэд хэдэн давуу тал бий болж байна. Үүний нэг нь, төлбөрийн нэн таатай нөхцөл. Florida Gulf Coast их сургуульд Флорида мужийн иргэд 6,130 ам.доллар, харин гадаад оюутнууд 25,162 ам.доллараар суралцдаг байна. Харин хамтран ажиллах гэрээ байгуулснаар Эмпати” сургууль болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн төгсөгчид орон нутгийн иргэдийн адил төлбөрийн нөхцөлөөр буюу 6,130 ам.доллараар суралцах нь.

 

https://www.fgcu.edu/bursar/tuitionandfees/

https://bestbizschools.aacsb.edu/…/florida-gulf-coast-unive…

Үүнээс гадна тэтгэлгээр суралцах боломж нээлттэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрэв сурагчид маань тэтгэлгээр суралцах эрхээ аваад амжилттай суралцвал тус их сургуулийн honors college-д суралцуулах болсон нь гэрээний нэг том боломж юм.

 
 

Бас нэгэн боломж бол манай сурагчдын ажлын байраар хангах. Тухайн их сургуульд суралцах болзол хангасан сурагчдыг Florida Gulf Coast их сургуулийн кампуст 100% ажиллах боломжоор хангах үүргийг гэрээний нөхцөлийн хүрээнд тухайн их сургууль хүлээж байгаа юм байна.

Florida Gulf Coast их сургууль 1991 онд байгуулагдсан улсын сургууль бөгөөд бакалаврын 58, мастерын 25 хөтөлбөртэй, 15,000 оюутантай, 526 доктор, профессор багштай, далайн эргийн Форт Майерс хотод байрладаг.

Тус сургуулийн боловсрол болон холбогдох чиглэлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудад “Эмпати” сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд ирж дадлага хийх боломжийг “Эмпати Ертөнц” ХХК-ийн зүгээс олгож буй. Ингэснээр сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа улам өргөжинө хэмээн үзэж байна.

 

“Эмпати Ертөнц” компани сурагчдаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгчдсөн чанартай боловсрол эзэмшиж, Монгол Улсад чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд зөвхөн гадны сургуулиудтай хамтран ажиллахаас гадна дотоодын сургалтын байгууллагуудтай нягт хамтарч, сурагчдадаа илүү их боломж олгоход анхаарч байгаа билээ.

Тухайлбал, “Эмпати Ертөнц” компани “Дэйл Карнеги Трэйнинг” олон улсын сургалтын төвийн Монгол дахь албан ёсны салбар болох “Карьеэр айд” ХХК-тай хамтран ажиллах гэрээг мөн 2019 оны 11-р сарын 19-ний өдөр байгуулаад байна. Ингэснээр “Эмпати”  сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн удирдлагын баг, багш ажилтан болон 10, 11-р ангийн сурагчид хувь хүний хөгжлийн зөөлөн ур чадваруудын талаар цуврал сургалтанд хамрагдана. Үр дүнд нь сурагчид өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, санаа бодлоо чөлөөтэй бөгөөд тодорхой илэрхийлж сурах аргууд, стрессийг өөрөөсөө холдуулах, гэнэтийн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, сайшаан дэмжих замаар харилцаагаа бататгах гэгчлэн өөрийнхээ үнэ цэнийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулах чадваруудад суралцах юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.