Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөх шийдвэр гаргалаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Содномпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шийдвэр гаргав. 

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ-ээс мэдээллээ.