Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдөр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч  Мобиком Корпораци хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлуудаа албан ёсоор баталгаажуулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада нар үзэглэсэн юм.     

 

Мобиком Корпораци ХХК-ийн хувьд  2 жил тутам компанийн нийгмийн хариуцлагын бодлого төлөвлөн үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг бөгөөд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай билээ. Тэд 2019-2021 оны хооронд баримтлах нийгмийн бодлогоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зориулах юм. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ.  Тухайлбал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Home agent буюу гэрээсээ бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах ажлын байрыг тусгайлан бэлдсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Тэди төвд худалдааны цэг ажиллуулах, иргэдийн чадавхжуулах сургалт, ээлтэй үйлчилгээний орчин бүрдүүлэх зэрэг олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувь хүн талаасаа хөгжих, чадавхжих олон эрэлт хэрэгцээ байдгийг соргогоор мэдэрч өөрсдийн үйл ажиллагаандаа хэдийн хэрэгжүүлж эхэлсэн Мобикомынхон илүү өргөн боломжийг хүргэхээр ажиллах юм. Иргэд та бүхэнд Мобикомын хамт олонд өөрт тулгарч байгаа асуудал, санал хүсэлтээ Мобикомын бүх салбараар нээлттэй хүргэх боломжтойг дуулгая.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.