2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°

Монгол компани байгуулан залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэнд 10 жил хорих ял оноов

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нигери улсын ирсэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр дууслаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.

Шүүгдэгчид "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан компанийн дансаар авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн тул хорих ял оногдуулсан байна.

x