Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Стартап, бизнесийн хүрээллийн манлайлагчид болон залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт болно

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Стартап, бизнесийн хүрээллийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт “Unplug 2019” арга хэмжээ дөрөв дэх жилдээ энэ сарын 30-нд “Crocus event hall”-д болох гэж байна.

Unplug арга хэмжээ бол тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг нэгэн дор нэгтгэж, хамгийн “халуун”, хамгийн чухал сэдвүүдийг хөнддөг билээ. Тиймээс бүтээлч, инновацлаг бүхэнд гэрэл тусгадаг энэхүү арга хэмжээ нь залуу мэргэжилтнүүд, оюутан залууст мэдлэг мэдээлэл, урам зориг өгөх зорилго бүхий нэг өдрийн цугларалт юм.

Нэг талаас энтрепенерүүд, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх ажилтнууд, бүтээлч хүмүүс, салбарын лидерүүд зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 800 хүн энд цуглах аж. Энэ хүрээнд арга хэмжээ Unread Conversations, Unread Updates, Unread Exhibition, Unread awards гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж, бүтэн өдрийн турш олон сонирхолтой хөтөлбөрүүд болох юм.

Unread Conversations бол арга хэмжээний хамгийн чухал хэсэг бөгөөд салбартаа манлайлж, өөрсдийн үйл хэрэг, хийж буй ажлаар орчин тойрноо өөрчилж буй эрхмүүдийн дунд өрнөх "утга учиртай хэлэлцүүлэг" юм.Харин Unread Exhibition хэсгээс Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулсан шилдэг бизнесүүд, онцлох стартапуудтай нэг дор танилцах боломжтой.

Мөн Unread Updates хэсэгт шинээр хэрэгжүүлж буй төслүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдод хамгийн анхны хэрэглэгч, хамгийн анхны гэрч нь болох боломжийг олгоно.Тэгвэл Unread Awards-ийн үеэр тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулж, "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп", "Шилдэг санаачилга" гэсэн төрөлд шалгаруулах юм.

Монголын бизнес, медиа, стартап хөдөлгөөний манлайлагчид цуглан, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, хандлага, инновациудын талаар ярилцаж, туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох Unplug 2019 арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг уръя.

Дэлгэрэнгүй мэдээллийг авах

 

Эх сурвалж: Unreadtoday