Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Озоны үе давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг бууруулахад чиглэсэн үе шаттай сургалт хөтөлбөрүүд явагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 29
Сурталчилгаа

“БАЙГАЛИЙН ХӨРГӨХ БОДИС (НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ CO2)-Т СУУРИЛСАН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалт 2019 оны 11 сарын 28-29-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулж байна.


Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага нь Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг боловсруулж батлах үндсэн нөхцөл болсон юм. Эдгээр гэрээ хэлцүүдэд манай улс нэгдэн орсон байдаг бөгөөд дэлхийн бусад 198 улс орнуудын нэгэн адил озон задалдаг бодисуудыг үе шаттай бууруулж 2010 он гэхэд CFC төрлийн бодисын хэрэглээнээс бүр мөсөн гаргасан бол одоогоор HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд хэрэглээнээс бүрмөсөн гаргахаар үйлдвэрлэл, хэрэглээгээ үе шаттай бууруулж байна.

Энэ үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт озон задалдаггүй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай буюу байгалийн хөргөх бодистой техник, технологи, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хэрэглээ эрс нэмэгдэх чиг хандлагатай байна.

Монгол Улсад байгальд ээлтэй хөргөх бодисуудын нэг болох нүүрсхүчлийн хий (CO2)-д суурилсан худалдааны хөргөлтийн тоног төхөөрөмжийг одоогоор “М-Си-Эс Кока-Кола” ХХК үйл ажиллагаандаа анхдагч нь болж ашиглаж байгаа бөгөөд ирэх таван жилд нүүрсхүчлийн хий (CO2) ашигладаг хөргөлтийн техник, технологийн тоо нэмэгдэхтэй холбогдуулан Озоны үндэсний алба, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарын инженер, техникчдийг чадавхжуулах зорилгоор  “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хөргөлтийн тоног төхөөрөмж, зориулалтын засварын төвд түшиглэн, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх SANDEN группийн ерөнхий менежерээр удирдуулан 2 өдрийн турш онол, дадлага хосолсон бүрэн хэмжээний сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад үндэсний хүнсний үйлдвэрүүд, их дээд сургууль, коллежийн багш нар, хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 30 орчим инженер, техникчид хамрагдаж, CO2 бодистой хөргөлтийн тоног төхөөрөмжийн онцлог, засвар, үйлчилгээний арга барил, аюулгүй ажиллагааны дүрэм зэргээс суралцаж байна.

Ерөнхий зохион байгуулагч: 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр

Хамтран зохион байгуулагч:       

“М-Си-Эс Кока-Кола” ХХК

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо

SANDEN групп

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.