Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно

ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ын Номын санд 

09:00 цагт "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно.

Засгийн газрын II байранд

09:00 цагт “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь" удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно.

“Blue Sky” зочид буудалд 

09:30 цагт “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, АБТГ- аас сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “БИ НАР” төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

“Новотел” зочид буудалд

10:00 цагт “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.

НЗДТГ-д

10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан эхэлнэ.

МУИС-ын Номын санд

11:00 цагт Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно.

Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монголбанкны Ёслол Хүндэтгэлийн танхимд

12:00 цагт Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн хурал болно.