Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс дэлхийн тэргүүн баяны алдрыг Амазоны боссоос буцааж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Жэф Безос, Билл Гэйтс нар

Өнгөрсөн Баасан гарагт Билл Гэйтс $110 тэрбумын хөрөнгөөр дэлхийн тэргүүн баяны алдрыг Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безосоос буцааж авсан тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Тэрээр хоёр жил гаруй хугацааны өмнө энэхүү алдраа Безост алдаж байв.

Өнгөрсөн сард Амазоны гуравдугаар улирлын ашиг жилийн өмнөхөөсөө 28 хувиар унасан мэдээ гарахад Гэйтс хэсэгхэн зуур тэргүүн баяны алдрыг эзэмшээд буцаан алдаж байжээ.

Энэ он гарсаар Майкрософт компанийн хувьцааны үнэ 48 орчим хувиар өссөн нь Гэйтсийн хөрөнгийн хэмжээг өсгөсөн байна. Аравдугаар сард Пентагонд cloud үйлчилгээ нийлүүлэх $10 тэрбумын тендэрт Майкрософт, Амазон хоёр өрсөлдөж, Майкрософт ялсан нь Гэйтс, Безос нарын хөрөнгийн харьцаанд бас нөлөөлсөн гэлцэж байгаа.

Энэ онд Безос 25 жил хамт амьдарсан эхнэрээсээ салахдаа багагүй хэмжээний хөрөнгө хуваасан нь ч бас нөлөөлсөн бололтой. Одоо тэр $108.7 тэрбумын хөрөнгөтэй дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Эх сурвалж: CNN