Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Моторола компани хуучны эвхдэг гар утсаа шинэчилж гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Моторола компани 2000-аад оны үед Razr брэндийн эвхдэг гар утас худалдаанд гаргасан нь нэлээд амжилт олж байсан юм.

Тэгвэл өчигдөр тус компани энэхүү алдарт загвараа шинэ технологиор баяжуулж танилцуулжээ.

Шинэ Razr нь уян дэлгэцний технологийг нэвтрүүлсэн тул эвхэгдэхдээ өмнөх шигээ механик нугас ашиглахгүй, харин дэлгэц нь өөрөө нугардаг байх юм.

Уг бүтээгдэхүүнийг арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн зөвхөн АНУ-ын Verizon операторын хэрэглэгчид урьдчилан захиалж болох гэнэ.

Ирэх оны нэгдүгээр сард Verizon-ий салбаруудаар $1,500-ийн үнээр зарагдах болжээ.

Дараа нь Канад, Европын зарим орнууд, Латин Америк, Ази, Австралид худалдаалж эхлэхээр төлөвлөсөн байна.

Razr гар утасны гол үзүүлэлтүүд:

  • Дэлгэгдсэн үедээ 6.2 инчийн OLED дэлгэцтэй болох ба нягтаршил нь 876p байна.
  • Дэлгэгдсэн үеийн уртын хэмжээ нь 172 мм буюу ихэнх том дэлгэцтэй утаснаас том байх юм.
  • Бас дэлгэгдсэн үеийн зузаан нь 6.9 мм. Харьцуулбал өнөөдрийн ихэнх утасны зузаан хамгийн багадаа 8 мм байгаа.
  • Эвхсэн үедээ ердөө 94 мм урттай болно. Харин зузаан нь 14 мм болж нэмэгдэх юм.
  • Эвхсэн үед гадаад 2.7 инчийн дэлгэцэн дээр ойр зуурын энгийн үйлдэл гүйцэтгэх боломжтой.
  • Дэлгэсэн үед ажиллах 5 Мегапикселийн нүүрний камертай. Мөн дэлгэцний доод хэсэгт хурууны хээ уншигчтай.
  • Snapdragon 710 процессор, 6GB санах ой, 128GB санах байгууламжтай. Өөрөөр хэлбэл дунджаас арай дээгүүр үзүүлэлттэй гар утас болсон байна.
  • Android 9 системтэй худалдаанд гарна.
  • Батарей нь 2,510 mAh багтаамжтай. 6.2 инчийн дэлгэцтэй утасны хувьд тийм ч сайн үзүүлэлт биш юм.
  • Жингийн хувьд 205 грамм. Харьцуулбал iPhone 11 нь 194 грамм жинтэй.

Эх сурвалж: The Verge