Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Та гэр бүлээ хоёрдугаарт тавиад байна уу?

ikon.mn
2019 оны 11 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Та хамгийн сүүлд хэзээ гэр бүлээрээ инээлдэж, хоолны ширээний ард хамтдаа суусан бэ?

Орой гэрлүүгээ яардаг, өглөө ажилдаа яардаг, бүх зүйлийг дурлаж, чин сэтгэлээсээ хийдэг бол бидний амьдрал хичнээн жаргалтай байх бол. Бидний зарим нь гэр бүлдээ гоё дурсамж бүтээхэд, хайртай хүнтэйгээ ярилцахад, тэдэнд санаа тавихад маш их цаг, их мөнгө зарцуулагдана гэж боддог байж магадгүй.

Гэхдээ энэ бол худлаа юм. Та хүүхдээ мөрөн дээрээ суулгаад тоглож байсан, хайрттайгаа тагтан дээр халуун кофе уугаад ярилцаж байсан, гэр бүлээрээ алхаад харьж байсан, гэрийнхээ гадаах тоглоомын талбайд инээлдээд сууж байсан үеэ нэг дурсаарай. Гэр бүлээ хайрлахад хэнд ч илүү мөнгө, илүү цаг хэрэггүй. Хамгийн чухал нь тэднийгээ нэгдүгээрт тавьж, хамт хийх зүйлээ төлөвлөж, ач холбогдол өгч, сэтгэл гаргах юм.

Таны эргэн тойронд байгаа олон гэр бүлүүд яг л энэ зарчмын дагуу тулгарсан саад бэрхшээлийг хамтдаа ярилцаж, шийдэж чаддаг, гэр бүлдээ цаг гаргадаг болохоор өөр өөрсдийн аз жаргалын жорыг улам баяжуулж яваа.

 

Аав ээжийн үл ойлголцлоос, асуудалд шантарч байгаагаас үр хүүхэд хохирох ёсгүй. Манай улс шиг гуравхан сая хүн амтай улсад жил бүр гэр бүл салалтаас 10,000 хүүхэд хохирч байгааг зүгээр л нэг статистик тоо гэж битгий хараарай.

Энэ бол нэг хүүхэд бүрийн цаана нэг ирээдүй, нэг ертөнцийн хайр, итгэлийг хагаслаж байгаа байж боломжгүй нийгмийн харанга дэлдсэн асуудал. Таны гэр бүл ч өнөөдрийн ярилцах, өнөөдрийн хамтдаа дурсамж бүтээх цагийг гаргаж чадаагүйгээс маргааш эрсдэлд орохгүйн тулд та өдөр бүр гэр бүлээ нэгдүгээрт тавьж, тэднийгээ дотроо хайрладаг шиг гаднаа илэрхийлж байгаасай гэж хүсч байна.

 

Өнөөдөр жижиг зүйлээс ч аз жаргалыг олж харж чаддаг, үлгэр жишээ олон гэр бүл байдаг. Эдгээр гэр бүлүүдийн үнэт зүйлийг, жаргалтай байх жорыг хуваалцахаар Юнивишнээс “Жаргалтай гэр бүлийн жор” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд өөр өөрийн түүхтэй 5 өөр гэр бүлээр дамжуулан гэр бүлийн үнэт зүйлийг хуваалцах юм. Хошин шогийн ганцхан тасалбараар ч хүүхдүүдтэйгээ хамт хөгжилтэй байж болдогийг, нөхрөө хүнд өвчинтэй тэмцэж байхад хажууд нь цурам хийхгүй хань болсон ч хайртай, халамжтай хэвээрээ байж болдогийг, боломж бололцоо тааруу байх үедээ ч ажлаа хойш тавин хүүхдүүдтэйгээ хүүхдийн баяр тэмдэглэж болдогийг, хүүхдээ харуулах хүнгүй ч хувийн бизнесээ эхлүүлж болдогийг эдгээр гэр бүлээс тодхон харж та өөрийн гэр бүлийн дурсамжийн түүхээ зузаатгах, жаргалын жороо баяжуулах урам авна гэдэгт итгэж байна.

 

Мөн энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн цуврал зөвлөгөө мэдээллийг “Хүүхдийг ивээх сан”-гийн мэргэжлийн багтай хамтран бэлтгэж, Юнивишнийн видео санд “Жаргалтай гэр бүлийн жор” шинэ цэсэнд үнэ төлбөргүй байршуулж эхлээд байна. Та гэр бүлийнхээ эрхэм гишүүн болох хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх зэрэг олон хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.

 

Жаргалтай гэр бүлийн жор – Жаргалтай хүүхэд

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.