Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-ын

08:30 цагт Дэлхийн чанарын өдөр тохиолдуулан "Үндэсний чанарын чуулган" зохион байгуулагдана.

Монголын хүүхдийн ордонд 

09:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн болно.

Шангри-Ла зочид буудлын нэг давхарт

09:00 цагт СЭМҮТ-ийн 90 жилийн ойн тохиолдуулан "Онол практик" хурал болно.

Соёлын төв өргөөний Б корпус, Хүүхдийн төв номын санд 

10:00 цагт Соёл урлагийн салбар дахь оюуны өмчийн эрх зүй, менежментийн онцлог сургалт хэлэлцүүлэг болно.

ШӨХТГ-ын 9 давхарт 912 тоот

10:00 цагт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-аас хэрэгжүүлэх гэж буй техникийн хамтын ажиллагааны төсөл болох "Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл"-ийн 2 шатны үндсэн баримт бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нар гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Шинэ намын удирдлагууд Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

МN мэдээллийн төвд

11:00 цагт Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс улирал бүр гаргадаг "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцуулна.

МУИС I байрны 320 тоотод 

11:30 цагт МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтарсан магистрын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно.

КАС-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Сургуулийн захирал, удирдлагуудаас тэтгэлэг болон цаашид хамтран хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.

14:00 цагт Сэлбэ гүүрний нээлт болно

Тусгаар тогтнолын ордонд

14:30 цагт МУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.