Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүннү моллын урд талын гэрлэн дохиог хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл их дэлгүүрийн урд замын гэрлэн дохио ажиллахгүй болж, зам хөндлөн гарахад бэрхшээл үүсээд байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн юм.

Гэрлэн дохио хэзээ ажилд орох талаар Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяраас асуухад "Хүннү молл их дэлгүүрийн урд талын гэрлэн дохио тэр чигээрээ ажиллахгүй болчихсон. Барилгын ажил гүйцэтгэж байсан компани газар шорооны ажил хийж байхдаа кабелийг нь тасалсан байна. 

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн баг гэрлэн дохиог хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа. Өнөөдөртөө багтаан засна гэсэн хуваарь өгсөн.

Кабелийн үзүүр ил хэсэгтээ тасарсан бол шууд залгачихна. Харин газар доогуур тасарсан бол ил холболт хийхээс өөр аргагүй болоод байна" гэсэн мэдээллийг өглөө.