Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугаас сэргийлэх энгийн аргууд

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар, амбулаторийн 83,240 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,527 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 26.7 хувийг 2-4, 15.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1048 дуудлага ирснээс 39.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ..

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хувьд, шинээр хэвтсэн өвчтөний 122 буюу 47.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Иймд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэж байна.

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж буй хэрэг юм.

 
 

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар