Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумд 400 гаруй төрийн албан хаагч оролцож байна

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Lead Mongolia хөтөлбөрийн 2019 оны Авилга, ил тод байдлын багийн санаачлагаар Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форум болж байна.

Уг форумаар “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессын дахин инженерчлэл”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт”, “Төрийн албаны шинэтгэл”, “Инновац-Эрсдэл-Дотоод аудит”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт болон олон улсын жишиг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байгаа юм.

Энэ үеэр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн “хиймэл оюун ухаан”, түүний эерэг үр дүнгийн талаар танилцуулна.

Тус форум нь төрийн байгууллагууд харилцан суралцах, шилдэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.

Форумыг Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Конрад Аденаурын сан” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 12 яам, агентлаг, 14 аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болон Орхон аймгийн төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 400 гаруй төрийн албан хаагч оролцож байна.

 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл