Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN

СТӨ-нд 

09:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд

11:00 цагт Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төв

11:00 цагаас Нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх баригч намын удирдлагууд ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд нөлөөлж хууль бус шийдвэрүүд гаргуулж байгаа талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.

Blue Sky 3 давхарт

09:30-11:30 цагт Улс төрийн намын болон иргэний нийгмийн хууль эрх зүйн орчинд тулгамдсан асуудлууд хэлэлцүүлэг болох бөгөөд УИХ гишүүд, Европын холбооны элчин сайд болон бусад дипломат төлөөлөгчид, ТББ болон улс төрийн намуудын төлөөлөл оролцоно.