Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд шал угааж үзүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их Британийн цуутай ерөнхий сайд Борис Жонсоны шал угааж буй дүрс бичлэг Ням гарагт сошиал ертөнцөд тарсан байна.

Тэрээр сүүлийн 10 гаруй жил тохиолдоогүй үер усны гамшигт автаад байгаа Английн умард хэсгийн Дербишир мужид Баасан гарагт ажилласан юм. Энэ үеэр Жонсон Мэтлок хотын нэгэн нүдний шилний газарт зочлохдоо үерийн усыг цэвэрлэх ажилд нь тусалжээ.

Британийн сошиал хэрэглэгчид ерөнхий сайдынхаа эв хавгүй байдлыг хараад түүнийг анх удаа шал угааж үзсэн байх хэмээн таамаглаж байна. 

Үерт нэрвэгдсэн нутагт ажиллахдаа Борис Жонсон засгийн газрын зүгээс шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн ч үндэсний хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж хэлсэн нь хүмүүсийн дунд маргаан үүсгээд байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider