Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: "Давхар дээл"-тэй болохгүй

Б.Ану
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах тухай яриа УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд гарсан бөгөөд дараагийн сайд болох хүмүүсийн нэрс ч тодорсон талаар зарим хэвлэлээр гарчээ.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцруулаад түүний оронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэх тухай яригдаж байгаа талаар түүнээс тодруулга авлаа.

- Өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар зарим сайдыг огцруулах тухай асуудал яригдсан уу?

- Тийм зүйл яриагүй.

- Гишүүдийн дунд ийм санал байгаа юу?

- Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Сангийн сайд, Хууль зүйн сайдад хариуцлага тооцох, дипломат албаны алдаа, дутагдлуудтай холбоотойгоор Гадаад харилцааны сайдад хариуцлага тооцох асуудал яригдахын хувьд яригдаж байгаа. Хариуцсан ажил дээрээ ноцтой алдаа дутагдал гаргаад байгаа хэрнээ албан тушаалтайгаа зууралдаад байна гэдэг гутамшиг юм.

- Хэрэв дээрх сайд нарыг огцруулбал, таныг жишээ нь Гадаад харилцааны сайдад нэр дэвшүүлнэ гэдэг үнэний ортой юу?

-  Сайд болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар байгуулагдах үед л болох боломжтой байсан. Миний хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг парламентын гишүүн байхдаа хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа хэвээр. 

- Тэгэхээр та "давхар дээл"-тэй болохгүй гэсэн үг үү?

- Тийм.