2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
15:00
S30
-10°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-17°
22:00
S31
-18°
23:00
S31
-19°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш ярьж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах хуваарьтай байгаа. 

МАН-ын бүлэг гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлая гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. АН-аас тавьсан гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэдэг саналыг бүлгийн гишүүд дэмжсэн. 
Хоёр дахь санал сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой. Бүлгийн олонх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, пропорционал, мажоритар системийн холимогоор сонгуулиа явуулна гэсэн үг. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэдэг дээг тогтсон. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа.

АН-аас тавьсан гурав дахь санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал дээр бүлэг эцсийн шийд гаргаагүй. Энэ заалтын хэрэгжих хугацааг 2025 оноос гэж ярьж байгаа. Өнөө, маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр гурав дахь саналыг ярих нь зүйтэй гэж үзлээ. Шаардлагатай гэвэл бүлэг дахин хуралдана. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжих хугацааны тухайд хуулийн төсөл дэх 2020 оны тавдугаар сарын 25 гэсэн хугацааг өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ зарим заалтын хэрэгжих хугацаа өөр, өөр байгаа. Тухайлбал сонгуулийн холимог тогтолцоо 2024 оноос, Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021 оноос гэх мэтчилэн. 

Намын бүлэг дээр хатуу тогтсон нэг зүйл бол хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан, 57 гишүүний босго давсан 35 асуудлаас алийг нь ч эргэж, хөндөж ярихгүй. Зөвхөн АН-ын гурван санал дээр ярилцлана

Холимог тогтолцооны тухай манай намын ихэнх гишүүд холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа” гэлээ. 

Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалттай холбоотой асуудлыг ярилцаж, чөлөөлөгдөх гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсоё гэдэг саналыг гишүүд хэлсэн. Байнгын хорооны хурлаар Саарал жагсаалттай холбоотой сонсгол хийнэ. Энэ сонсголын дараа бүлгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудын асуудлыг дахин хэлэлцэнэ" гэв. 

x