Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сүхбаатар: Газраа орон сууцаар солих тохиолдолд шууд бэлэн байранд оруулах зарчим баримтална

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-иас газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийг танилцуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна.

Ингэснээр тухайн байршилд дахин орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар "Хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, зогсоолтой хотхон байх ёстой гэж үзэж байгаа.

Газрыг орон сууцаар солих байршилд эхний ээлжинд Улаанбаатар хотын зургаан дэд төвийг хамруулаад, нэмээд 19 байршлыг оруулсан.

4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа.

4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Эдгээр иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой. Нөгөө талаас газар орж буй орон сууцны үнээс давсан тохиолдол бас гарч болно. Энэ тохиолдолд мөн иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөхөөр төлөвлөж байгаа.

Нийт 24 байршилд 1,216 га газрын 20,477 нэгж талбар буюу 20,477 хашаа байгаа. Эдгээрээс хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд шууд Буянт-Ухаа II хороололд байрлах бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байгаа. Цаашид газар чөлөөлөөд орон сууц баригдаад явна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд иргэд итгэл алдарсан байгаа учраас газраа чөлөөлсөн тохиолдолд шууд бэлэн байранд ороод явах зарчим баримтална" хэмээн ярилаа.

Байршил тус бүрээс хамаараад зарим тохиолдолд 70 иргэний эзэмшлийн газар 4 га болж байгаа бол 150 иргэний эзэмшил 4 га хүрэх нөхцөл ч мөн байгаа ажээ.

Газрыг орон сууцаар солих байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон сууцны 7-р хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойрогоос хууль сахиулах их сургууль орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11. Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай.

Видео: