Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 11 гар утасны Монгол дахь албан ёсны нээлт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 11
Сурталчилгаа

Apple компанийн технологийн цоо шинэ шийдэл бүхий iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утасны Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын наймны өдөр болж өнгөрлөө.

Тус өдрөөс iPhone 11 гар утасны Монгол дахь албан ёсны борлуулалт Шангри-Лад байрлах Apple Store-оос эхэлсэн юм.

Салбартаа амжилттай яваа уран бүтээлчид болон кино зураглаачид  iPhone 11 гар утас ашиглан туршилт хийсэн бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр онцлох шийдлүүдээс зочдод танилцууллаа.

Шинэ утас авсан хүмүүс хамгийн түрүүнд Slofie-г туршиж үзэх байх гэдэгт итгэлтэй байна
 

Урлан студийн Гэрэл зурагчин Н.Ганзориг хэлэхдээ "Би сурталчилгааны гэрэл зургаар дагнан ажилладаг. Энэ бол нэн шаардлага өндөртэй салбар. Тиймээс хамгийн сүүлийн үеийн, чанартай, үнэтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглах шаардлага гардаг.

Жишээлбэл, киноны постер нь театрын ханыг дүүргэх хэмжээний томоор хэвлэгддэг учир чанартай байх ёстой. Харин iPhone 11 утсаар авсан зургаар кино постер буюу зурагт хуудас хийхэд тун чанартай зураг гарсан.

Нэмж хэлэхэд, утасны арын камерууд ч шөнийн горим идэвхижсэн үед гайхалтай зураг дарах, өргөн цар хүрээтэйгээр олуулаа селфидэх боломжтой.

Түүнчлэн "Slofie" гэх шинэ тохиргоог ашиглан селфи хийж байхдаа Slow-motion хийж болно. Шинэ утас авсан хүмүүс хамгийн түрүүнд Slofie-г туршиж үзэх байх гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мөн тэрбээр, Зураг авахдаа заавал мэргэжлийн өндөр түвшний ажиллагаа шаардахгүйгээр Apple-ийн ухаалаг шийдлүүдийг ашиглан ажлаа илүү хөнгөвчилж, үр бүтээлийг нь нэмэгдүүлэх боломжийг iPhone 11 утас олгож байгаа гэдгийг онцолж байв.

А13 BIONIC ЧИП НЬ ДЭЛХИЙ ДЭЭРХ ЦОРЫН ГАНЦ, ХАМГИЙН ХҮЧИРХЭГ НЬ ЮМ
 

Үзүүлэлтийн талаар МУИС-ийн ХШУИС-ийн Компьютер мэдээлэл технологийн багш Р.Жавхлан танилцуулав.

Тэрбээр "Apple" бол бүтээгдэхүүнийхээ чипний хөгжлөөс эхлээд тог дамжуулалт, сав баглаа боодолдоо хүртэл маш нарийн анхаардаг цорын ганц компани юм.

Тийм ч учраас тус компанийн бүтээгдэхүүн хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Зөвхөн A13 bionic чипээс л маш их хөдөлмөрийг харж болно.

А13 bionic чип нь хиймэл оюуны тооцоолуурыг илүү хурдтайгаар ажиллуулах боломжийг олгосон бөгөөд нэг их наяд үйлдлийг ганцхан секундийн дотор гүйцэтгэдэг дэлхий дээрх цорын ганц, хамгийн хүчирхэг чип юм.

Түүнээс гадна яриаг текст болгох, текстийг яриа болгон хөрвүүлэх бүх үйлдлийг өмнөх А12 чипээс зургаа дахин хурдтайгаар ажиллуулна.

А13 bionic чипний CPU, GPU, Neural Engine нь өмнөх А12 загвараасаа 20 хувь илүү хурдтай, 30-40 хувь тогонд хэмнэлттэй болсон байна" гэлээ.

iPhone 11 нь iPhone XR-аас нэг цаг илүү хугацаанд цэнэгээ барих бол iPhone 11 Pro утас iPhone XS-ээс дөрвөн цагаар илүү хугацаанд ажиллах чадамжтай.

Харин iPhone 11 Pro Max гар утас нь iPhone XS Max-аас таван цаг илүү удаан ажиллах боломжийг бүрдүүлжээ.

"Зураг авахдаа камераа ашиглах уу, эсвэл утсаа ашиглах уу гэж эргэлзэж байгаа"
 

"Юнител" группийн Гэрэл зурагчин О.Билэгсайхан "Сүүлийн найман жилд миний хийсэн, хийх дуртай ажил маань beauty буюу нүүр будалтын зураг авалт. Beauty зургийг iPhone 11 Pro утсаар авахад моделийн нүдний будаг, арьсны ширхэг, нүдний харцанд тусаж буй гэрлийг хүртэл маш тод, гайхалтай гаргасан" гэлээ.

Тиймээс гэрэл зурагчин О.Билэгсайхан ойрын хэд хоног зураг авахдаа камераа ашиглах уу, эсвэл утсаа ашиглах уу гэдэгт эргэлзэж байгаагаа нуусангүй.

iPhone 11 Pro гар утсаар усан дотор зураг авч болно
 

Кино зураглаач Б.Баатар "Apple компани iPhone 11 Pro утсаа үйлдвэрлэх явцдаа гурвалсан камераа нэг цогц болгож чадсан.

iPhone 11 Pro утас нь 4K дүрсэн дээр 60 кадрыг бичдэг болсноороо маш давуу талтай. Энэ бол мэргэжлийн кино камерт байдаг үзүүлэлт бөгөөд өнөө үеийн ухаалаг гар утасны хүчин чадлын тод илрэл болжээ.  

Мөн iPhone 11 Pro-д шинээр бий болсон "Imovie" аппликейшнээр дамжуулан дүрсүүдээ хүссэнээрээ эвлүүлж, эффект оруулах боломжтой" гэсэн юм.

Монголын кино урлаг сүүлийн үед үнэхээр хөгжиж байгаа ч зарим тохиолдолд техникийн шинэчлэл хоцронгуй байдаг нь харагддаг.

Тухайлбал, Кино зураг авалтын явцад гардаг хүндрэлтэй нэг зүйл нь усанд зураг авах явдал. Үүнийг iPhone 11 Pro гар утсаар үнэхээр гайхалтай, хялбар хийж чадсан гэдгийг нэмж хэлэв.

Хэрэглэгчид Аpple story-оос авсан хуучин гар утсаа үнэлүүлэн, зөрүүг төлж шинэ загварын утсаар сольж авах боломжтой
 

"Сайн электроникс” компанийн маркетингийн менежер Д.Удвал "Сайн электроникс компани Apple-ийн бүтээгдэхүүнийг Монголд зарж борлуулах албан ёсны эрхээ энэ оны дөрөвдүгээр сард авсан.

Бид хэрэглэгчдэдээ улам илүү ойртож ажиллахыг эрмэлзэж ирсэн. Тийм ч учраас зөвхөн нээлт хийгээд зогсохгүй цаашид хэрэгжүүлэх олон үйлчилгээнүүд бий.

Үүнээс онцолбол, Хэрэглэгчдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Харин сургагч багшаар өнөөдөр туршилтаа танилцуулсан мэргэжлийн уран бүтээлчид ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

Сургалтаар уран бүтээл гэхээсээ илүү Apple-ийн бүтээгдэхүүний хэрэглээнд суурилсан аливаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх мэдлэг олгоно" гэлээ. 

Мэдээж Apple компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч Apple storе дэлгүүрээс авсан утас тань системийн болон үйлдвэрийн гэмтэлтэй бол буцаан өгч цоо шинэ утсаар солиулж болохоос гадна хуучин гар утсаа үнэлүүлэн, зөрүүг төлж шинэ загварын утсаар сольж авах үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ сарын 8-ны өдрөөс:

  • iPhone 11 утас- 2,699,000 төгрөг
  • iPhone 11 Pro утас- 3,299,900 төгрөг
  • iPhone 11 Pro Max утас- 4,059,900 төгрөгөөс эхлэн худалдаалагдаж байгаа юм.

Эдгээр гар утсыг ямар ч урьдчилгаа төлбөргүй, хамгийн бага буюу 1.5 хувийн хүүтэй 100 хувийн лизингээр авах боломжийг Сайн электроникс компани олгож байгаа аж.

Лизингд хамрагдсанаар:

  • iPhone 11 утас- 136,000 төгрөг
  • iPhone 11 Pro утас- 186,000 төгрөг
  • iPhone 11 Pro Max утас- 205,000 төгрөг төлөх юм.

Мөн Apple store дэлгүүр  iPhone-ий фенүүдэд зориулан Аpple компанийн үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна  АНУ-ын Apple Park-аас нэрийн дурсгалын зүйлсийг дэлгүүртээ худалдаалж байна.

Эвентийн хүрээнд IMAX кино театрын зааланд “Shot on iPhone” гэрэл зургийн үзэсгэлэн гарсан ба дуучин Н.Энхлэн болон Люмино хамтлагийнхан ирж олныг баясгав.

Нээлтэд ирсэн зочдоос азтай гурван зочин Airpods утасгүй чихэвчийг хожсон юм.

Apple Store | Shangri-La iPhone 11 утсыг урьдчилан захиалсан худалдан авагчдаа хаана ч байхгүй урамшууллыг амлаад байгаа юм.

Та шинэ загварын iPhone11 утсыг ЭНД дарж урьдчилан захиалаад 11 сарын 30-ны өдрөөс өмнө худалдан авалт хийгээд AirPods, iPhone11 хожих 11 азтаны сугалаанд оролцоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.