Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Америкаас iPhone захихаа азнаарай

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

ЯАГААД?
IPHONE УТАС, ЕР НЬ APPLE БРЭНД ЧИНЬ АМЕРИКИЙНХ БИЗ ДЭЭ?
ТЭГВЭЛ ЯАГААД АМЕРИКААС АВЧ БОЛДОГГҮЙ БИЛЭЭ?
ХАРИН Ч АМЕРИКААС АВБАЛ САЙН ЮМ БИШ ҮҮ?


Монголчууд дэлхийн хаанаас ч iPhone утсыг авах боломжтой хэдий ч бүтээгдэхүүний баталгаат хугацаа болон худалдан авалтын дараах үйлчилгээн дээр асуудалтай тулгарна.

Apple хэдийгээр гайхамшигтай компани ч амьдрал баян юм хойно үйлдвэрлэлтэй холбоотой эвдрэл, гэмтэл гарах тохиолдол байдаг. Apple компани борлуулалт, түгээлтийн маш нарийн бодлоготой ажилладаг. Тэд iPhone гар утас болон бусад бүтээгдэхүүнээ тив, бүс нутгуудад янз бүрийн компаниудаар дамжуулан нийлүүлж, борлуулдаг. Жишээ нь Монголд борлуулагддаг албан ёсны iPhone гар утас, Apple брэндийн бүтээгдэхүүнийг Сингапурын Apple салбараас нийлүүлдэг. Тиймээс Монголчууд зөвхөн Сингапурын Apple салбараас албан ёсоор орж ирсэн iPhone гар утас, Apple брэндийн бүтээгдэхүүн дээр баталгаат хугацаа болон худалдан авалтын дараах үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Гэхдээ Монголчууд Сингапураас утас авч болох ч Монголд хэрэглэж байгаад хэрэглэгчээс шалтгаалаагүй эвдрэл гарвал Сингапур луу явж эсвэл тийш нь илгээх замаар засуулна. Засуулах боломжтой ч чирэгдэлтэй гэсэн үг.   

Хэрэв хаанаас ч авсан утсандаа баталгаат үйлчилгээг авах боломжтой байх юм бол бүс нутаг, тив хариуцсан Apple-ийн салбар байх нь утгагүйн дээр орон зайнаас хамаарсан цаг хугацааны асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл албан ёсны баталгаат засварын үйлчилгээг авахын тулд анх авсан улс, дэлгүүр рүүгээ буцаагаад илгээх шаардлагатай гэсэн үг. Утасгүй удаан байх нь бидэнд төвөгтэй байдаг шүү дээ. 

Тиймээс Монголд 11-р сарын 8-наас өмнө IPhone 11 аваад хэрэггүй. Яагаад гэвэл Apple брэндийн iPhone 11 болон iPhone 11Pro, iPhone 11Pro Max гар утаснууд Монгол улсад албан ёсоор 11 дүгээр сарын 8-нд борлуулагдаж эхэлнэ. Дээрх хугацаанаас өмнө Монголд зарагдаж байгаа утаснууд дараах хоёр эх үүсвэрээс орж ирсэн байх магадлалтай бөгөөд энэ утаснуудыг авснаар танд ямар чирэгдэл учрахыг тус тусад нь тайлбарлая.

Хувилбар №1

Эхлээд утас засварын газрууд руу очих магадлал хамгийн өндөр. Ингэснээр та утсаа засуулж болох хэдий ч нэг бол удахгүй дахиад эвдэрнэ, нөгөөтэйгүүр утасны чинь эд ангийг тоноод эхнийхээс богино хугацаанд эвдэрнэ. Эцэст нь сэлбэгэнд зарахаас өөр сонголтгүй болно. Түгжрэл дунд засварын газар руу нааш цааш явах чирэгдлийг тооцохгүй байж болохгүй.

Хувилбар №2

Дээрх түүхийг сонссон учраас албан ёсны борлуулагч нар “Бид зөвхөн манайхаас авсан утсанд засвар үйлчилгээ үзүүлдэг” гэсэн хариуг өгнө.

Хувилбар №3

Америк руу утсаа явуулах арга чарга хайна. Найз нөхдөөсөө асууна. Найз нөхөдгүй бол шуудангаар явуулна. Аль дэлгүүрээс авснаа санах хэрэгтэй болно. Яг хаашаа явуулахаа мэдэхгүй, гайхна. Явуулчихлаа гэхэд хэн, хаана хүлээж авсан талаар түгшиж, санаа зовно. Хэзээ буцаж ирэх нь мэдэгдэхгүй гэх мэт...

 

Монгол дах Apple Authorized Reseller буюу Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store ШангриЛад 11 дүгээр сарын 8-наас борлуулж эхлэх iPhone 11 утаснуудын танилцуулга

iPhone 11 загваруудын харьцуулалт

 
 
 
 

 

iPhone 11

iPhone 11 Pro

iPhone 11 Pro Max

Xэмжээ

6.1 инч
Өндөр 15 см, Өргөн 7.5 см, Зузаан 0.8 см

5.8 инч
Өндөр 14.4 см, Өргөн 7.1 см, Зузаан 0.8 см

6.5 инч
Өндөр 15.8 см, Өргөн 7.7 см, Зузаан 0.8 см

Дэлгэц

Шингэн Retina IPS LCD

Супер Retina XDR OLED

CPU Смарт утасны хамгийн хүчтэй CPU - Apple A13 Bionic (7 nm+)
Батерей

3110 mAh
iPhone XR-с 1 цагаар илүү

3046 mAh
iPhone XS-с 5 цагаар илүү
3969 mAh
iPhone XS-с 5 цагаар илүү
Санах ой 4GB RAM
Багтаамж 64GB | 128GB | 256GB 64GB | 256GB | 512GB

Үйлдлийн систем

iOS 13, upgradable to iOS 13.1

Селфи камер 12МР нягтралтай, Smart HDR функцтэй болсноор илүү өргөн өнцгөөр зургийг илүү тод, илүү гүн түвшинд, өндөр нарийвчлалтай дарах, мөн синематик видео тогтворжуулагчтайгаар 4К нягтралтай 60fps бичлэг хийх, “slofie” буюу удаашруулсан сэлфи бичлэгийг секунтэд 120fps үзүүлэлттэйгээр бичих боломжтой болсон.

Үндсэн камер

Хэт өргөн өнцгийн хоёрдогч камер нэмэгдснээр 120 хэмийн өргөн өнцгөөр цоо шинэ түвшинд зураг авч, 4К нягтралтай 60fps бичлэг хийх боломжтой болсон.

Үндсэн 12МР камер нь фокуслах хурд, динамик хүрээ, нарийвчилсан үзүүлэлтүүдтэй болж, телефото мэдрэгч нэмэгдсэнээр бүүдгэр орчинд чанартай зураг авах боломжтой болсон. Шинэ 12МР f/2.4 120 градусын хэт өргөн өнцгийн камер нь илүү өргөн зураг авах боломжтой болсон.

Өнгө

 
 
 

Урьдчилгаагүй 100% лизинг


A. Цалингийн орлоготой бол: Иргэний үнэмлэх + Сүүлийн 4 сар нэг байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх! НДШ дэвтэр авчирах шаардлагагүй.


B. Бизнесийн орлоготой бол: Иргэний үнэмлэх + Сүүлийн 6 сарын дансны хуулгаар орлогоо нотлох боломжтой байх! Интернет банктай бол дансны хуулга шаардлагагүй.


Түүнчлэн, Apple Store | ShangriLa iPhone 11 утсыг урьдчилан захиалсан худалдан авагчдаа хаана ч байхгүй урамшууллыг амлаад байна. Та шинэ загварын iPhone 11 утсыг ЭНД дарж урьдчилан захиалаад AirPods, iPhone 11 хожих 11 азтаны сугалаанд оролцоорой.

Мөн iPhone 11 гар утасны Монгол дах нээлт 2019 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 18 цагт ШангриЛа Моллын IMAX кино театрт болно. Тус үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.