Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах шийдвэрт хүрчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлага гарчээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ирсэн байна. 

Уг асуудлыг өчигдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.