Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хамтын хүчээр иргэн Б.Болороогийн шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн бус байгууллага, иргэд өнөөдөр Төв талбайд суулт хийж буй иргэн Б.Болороогийн шаардлагыг дэмжиж төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүллээ.

Тэд иргэн Б.Болороогийн нөхрийг "Их хэмжээний согтолттой байсан" гэх Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотойгоор дахиж гаргуулахыг шаардаж байгаа юм.

Энэ талаар иргэн Б.Болороо хэлэхдээ "Намайг энд суулт хийснээс хойш ирж дэмжиж байсан хүмүүс өөрсдөө өнөөдөр нэгдсэн зохион байгуулалтад орж, гарын үсгүүдээ нийлүүлэн Төрийн ордны гадаа машинуудыг хааж зогсож байгаад Төрийн өндөрлөгүүдэд бичсэн шаардах бичиг хүргүүллээ.

Шаардах бичгийг маань Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын туслахууд хүлээн авсан. 

Бид шаардлагын хариуг энэ долоо хоногийн Баасан гараг гэхэд өгөх ёстой гэсэн байдлаар тусгасан.

Мөн Ерөнхий прокурорт аравдугаар сарын 31-нд өмгөөлөгчдийн багийн дөрвөн хүн нийлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа хэргийн харъяаллыг солиулж, улс руу шилжүүлэх хүсэлтээ явуулсан.

Түүний хариу маргаашнаас гарна гэж бодож байна" гэлээ.

Мөн тэрбээр, "Энэ хүмүүс дэмжлэг үзүүлэн шаардах бичгийг маань хамт хүргүүлээгүй байсан бол бид хоёр хэчнээн хоног энд суух байснаа мэдэхгүй байна. Ямартай ч Баасан гараг хүртэл шаардагынхаа хариуг хүлээн суултаа үргэлжлүүлнэ" гэдгийг нэмж хэлсэн юм.

Иргэдийн төлөөлөл Б.Мөнхсайхан "Би өнөөдөр 10 хүний гарын үсэг цуглуулсан. Өнөөдөр миний ирээд зогсож байгаа маань Болороод бага ч гэсэн сэтгэлийн дэм өгч, хэргийг шүүхийн шинжилгээний дүгнэлтийг дахин гаргуулахад нэмэр болж байвал хэдэн өдөр ирсэн ч чадна" гэж байв.

Тэнд цугласан хэд, хэдэн хүн ийм бодолтой байсан юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг