Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас нэг хайлтын системийг танилцуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN

Санхүүгийн зохицуулах хорооны байранд

09:30 цагаас тус хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийнэ.

Уран зургийн галларейд

11:00 цагт АТГ-аас НЭГ ХАЙЛТЫН СИСТЕМийг танилцуулсан үзэсгэлэн нээгдэнэ. Хайлтын систем нь ХОМ, улсын бүртгэл, лиценз, тендер, сонгууль зэрэг мэдээллүүдийг нэг дор багтаасан өргөн дата байгаа ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт

11:00 цагт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн “Хийн шийдэл” төслөө танилцуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган - 2019” нэгдсэн хуралдааныг зохион байгуулна. Хуралдаанд мянга гаруй залуу инженер оролцоно.