Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоо барих бол хэзээ ч БИТГИЙ УУ...

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 4
Сурталчилгаа

2016 оноос эхлэн Хайнекен брэнд согтууруулах ундаа, тэр дундаа шар айрагны зөв хэрэглээг уриалсан “Жолоо барих бол хэзээ ч битгий уу” кампанит ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү кампанит ажлаа аюулгүй жолоодлогын аварга, "Формула 1"-ийн домогт “нисгэгч” Джеки Стюартыг тоглуулсан телевизийн сурталчилгаагаар эхлүүлж, согтууруулах ундаа хэрэглэвэл жолоо барихаас татгалзахыг уриалсан агуулга бүхий нийгэмд эерэг бөгөөд хүчтэй нөлөө үзүүлэх олон ажлуудыг хийсээр байна. “Жолоо атгах бол уухаас татгалзах ёстой” гэсэн компанийн хөдөлшгүй үзэл баримтлал энэ кампанит ажлаар бүрэн илэрхийлэгддэг.

Амь насанд аюултай үйлийг илүү гүнзгий ойлгуулах зорилгоор 2017 онд Хайнекен компани согтуугаар жолоо барихад хүргэдэг хүчин зүйлсийг тодруулах олон орныг хамарсан судалгааг эхлүүлж, нийгмийн шинж чанартай хэд хэдэн шалтгааныг тодорхойлов. Судалгааг цааш үргэлжлүүлж, илүү нарийвчилсан хандлага, сонголтод нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг ‘Innovia Technology” компанитай хамтран хийв. Эдгээр судалгааны үр дүнд хэрэглэгчдийг зөв сонголт хийхэд нь туслах хөтөлбөр боловсруулжээ.

Хөтөлбөрийн дагуу 2018 оны тавдугаар сард Их Британийн 10 пабд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихаас зайлсхийхийг сануулсан тэмдэглэгээ, согтууруулах ундаанаас татгалзсан үйлчлүүлэгчийг урамшуулах хөтөлбөр зэрэг 20 орчим зөв сонголт хийхэд туслах аргуудыг туршсан байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн туршилтын хөтөлбөрийн үр дүнд согтуугаар жолоо барих явдал хоёр дахин буурч, бодит амжилт, бодит нөлөөг үзүүлсэн.

Ийнхүү Хайнекен хүрсэн бодит үр дүн, нийгэмд үзүүлсэн эерэг нөлөөг цааш үргэлжлүүлэхээр шинэ кампанит ажил дахин эхлүүлж, "Формула 1"-ийн дэлхийн аварга Нико Розбергийн тоглосон ‘No Compromise’ буюу “Ухаршгүй” киноны албан ёсны ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, бүтээлцсэн билээ. Олон улсын судалгаагаар “хэрэглэгчдийн 49 хувь нь дараагийн алхмаа төлөвлөлгүй зугаацаж яваад алдаа гаргадаг” нь нотлогдсон бөгөөд харин үүнийг эргэн тойрны хүмүүсийн шахалтыг үл ойшоон зарчимдаа үнэнч байснаар давах боломжтойг “Ухаршгүй” киногоор харуулахыг зорьсон юм.

 

Түүнчлэн цахим орчинд “Жолоо барих амлалт” санаачилга буюу жолоо барихын өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй гэдгээ амлаж, бүртгүүлдэг нээлттэй платформ үүсгэв. Судалгаагаар олон нийтийн өмнө амлалт өгөх нь тухайн хүн хариуцлагатай үйлдэл хийх хамгийн сайн баталгаа болдог гэдгийг тогтоосон байдаг. Харин Хайнекен-ийн “Жолоо барих амлалт” санаачилга жолооч тухайн өдрөө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх амлалтаа өгч буй видео бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулахыг зөвлөдөг. Энэхүү санаачилгыг "Формула 1"-ийн домгууд болох Нико Розберг, Джеки Стюарт болон Дэвид Колтхард нар дэмжиж, өөрсдийн үнэнч шүтэн бишрэгч нарт амлалтдаа хүрэх бодит нөлөөг үзүүлж байна. “Жолоо барих амлалт” санаачилгын нийгэмд түгээсэн эерэг давлагааны ачаар дэлхийн мянга мянган “үнэнч баатрууд” хайртай гэр бүл, найз нөхдөө гэрт нь аюулгүй хүргэж өгсөөр байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.