Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг Засгийн газар шийднэ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-аас 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа ХХААХҮЯ-д хүргүүлжээ.

Дээрх ААН-үүдээс үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг зөрчил илэрчээ.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчлүүд илрсэн учир тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал гаргасан байна. Саналыг ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх аж.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд:

/4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа,үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

 4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно гэж заажээ.