Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Метронд бүдүүлэг үйлдэл гаргахыг хориглох журам Хятад даяар хэрэгжих гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын Өдрийн сонинд өнөөдөр мэдээлснээр тус улс даяар үйлчлэх метронд биеэ зөв авч явах журам 2020 оны дөрөвдүгээ сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр болжээ.

Үүнд метронд идэх, уух, суудал дээр зогсох, хөгжим чанга яригчаар тоглуулах, хэвтэх зэрэг “соёлгүй, бүдүүлэг үйлдлүүд”-ийг орон даяар хориглож, зөрчвөл шийтгэх гэнэ.

Метронд идэх, уух үйлдлийг зөвхөн өвчтэй хүмүүс болон нялх, бага насны хүүхдүүдэд зөвшөөрөх юм байна.

Хятад улс анх удаа орон даяар үйлчлэх метроны журам хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм. Өмнө нь зөвхөн тухайн хот, бүс нутагт үйлчилдэг дүрэм журамтай байв.

Жишээ нь Бээжин хотын метронд 2015 оноос эхлэн хоол хүнс хэрэглэхийг хориглож эхэлсэн. Хэрвээ зөрчвөл 500 юаниар ($70) торгодог байна.

Одоогоор Хятадын 33 хот метроны тээврийн дэд бүтэцтэй.

Тоо баримтаас үзвэл зорчигчдын нягтралаар Бээжингийн метро нь дэлхийд зөвхөн Токиогийн метроны дараа ордог ажээ. 2013 онд тус хотын метрогоор 3.2 тэрбум зорчигч үйлчлүүлсэн байна.

 

Эх сурвалж: CNN