Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн эдийн засгийг АНУ-ын Холбооны нөөцийн сан хэрхэн харж байна вэ?

ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN

Жилд 8 удаа хуралдаж, АНУ-ын мөнгөний бодлогын чиглэлийг тодорхойлдог Холбоонны нөөцийн сан /ХНС/ энэ долоо хоногт хуралдаж, шийдвэрээ Монголын цагаар Пүрэв гарагийн 02:00 цагт зарлана. Үүний дараа ХНС-ийн ерөнхийлөгч Жероме Повелл 02:30 минутад мэдэгдэл хйиж сэтгүүлчдийн асуултанд хариулах юм. 

2015 оны эцсээс бодлогын хүүг тасралтгүй өсгөж, хатуу бодлого барьж байсан ХНС нь энэ онд хоёр ч удаа хүүгээ буурууллаа. Ийнхүү хатуу бодлогыг зөөллөж буй шалтгаанаа “Гадаад худалдааны дайн”-тай холбон тайлбарласан билээ. Сангийн мэдэгдэлд “АНУ-ын өнөөгийн өсөлтийг сааруулахгүйн тулд мөнгөний бодлогын хүүг бууруулж буй боловч энэ нь цаашид урт хугацаанд зөөлөн бодлого барина гэсэн үг биш” гэжээ. 

 

Тэгвэл энэ удаад ХНС мөн л хүүгээ буулгах магадлал өндөр байна.

Учир нь “Гадаад худалдааны дайн” дуусаж, салхи эргэх талаар ямар нэгэн бодитой хүлээлт байхгүй хэвээр байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнө талууд уулзаж, хэлэлцээр амжилттай болсон ч асуудал бүхлээрээ шийдэгдээгүй. АНУ-ын зүгээс Хятадад ногдуулсан тарифаа нэмээгүй ч бодитоор буулгасан үйлдэл бас байхгүй. Талууд ирэх сард Чилид болох АПЕК-ийн уулзалтын үеэр гэрээ байгуулахаар хүлээгдэж байна. Ийм нөхцөлд АНУ-ын ХНС-ийн мэдэгдэл нь дэлхийн эдийн засгийг тэд хэрхэн харж буйг илэрхийлэх маш чухал индикатор болох юм. Тэдний мэдэгдлийн өнгө аяс ямар байхаас шалтгаалж санхүүгийн зах зээл хэр зэрэг доргих нь шийдэгдэнэ.

 

Энэ долоо хоногт тохиох өөр чухал зүйл ч олон байна. Лхагва гарагийн 20:30 минутаас АНУ-ын III улирлын ДНБ-ий үзүүлэлт зарлагдана. Шинжээчид өсөлтийг 1.7 хувьд хүрнэ гэсэн таамаглалтай байна. Мөн Пүрэв гарагийн өглөө 09:00 цагт Хятадын PMI үзүүлэлт зарлагдах ба зах зээлийн хүлээлт нь 49.8 нэгжид хүрнэ гэсэн таамаглалтай байна. Харин Баасан гарагт АНУ-ын ажилгүйдэл, өнгөрсөн сард шинээр бий болсон ажлын байрны тоо, цалингийн өсөлт, ISM аж үйлдвэрлэлийн индекс зарлагдана. 

Лхагва гариг, 10/30/2019

Цаг

Улс

Үзүүлэлт

Таамаглал

Өмнөх сар

20:30

  USD

ДНБ /III улирал/

1.70%

2.00%

Пүрэв гариг, 10/31/2019

2:00

  USD

АНУ-ын ХНС-гийн мэдэгдэл

   

2:00

  USD

АНУ-ын бодлогын хүү

1.75%

2.00%

9:00

  CNY

Хятадын нэгдсэн PMI индекс

 

53.1

9:00

  CNY

Хятадын аж үйлдвэрлэлийн PMI индекс

49.8

49.8

9:00

  CNY

Хятадын үйлчилгээний PMI индекс

 

53.7

Баасан, 11/01/2019

20:30

  USD

Нэг цагийн дундаж цалин

0.30%

0.40%

20:30

  USD

Шинээр бий болсон ажлын байрны тоо

85K

136K

20:30

  USD

Ажилгүйдэл

3.60%

3.50%

21:45

  USD

АНУ-ын PMI индекс

51.5

51.5

22:00

  USD

АНУ-ын ISM аж үйлдвэрлэлийн индекс

48.9

47.8

Эдгээр нь алт, газрын тос, хувьцааны ханшид томоохон өөрчлөлт оруулах эхлэл болж болзошгүйг техник шинжилгээний үүднээс харж болохоор байна. 

Алтны ханшид техник шинжилгээ хийж үзэхэд унах тал нь илүү давамгайлж байгаа боловч энэ долоо хоногийн үзүүлэлтүүд хэрхэн гарах нь чухал нөлөө үзүүлэхээр байна. Хэрэв муу үзүүлэлтүүд гарвал ханш 1,560 хүртэл өсөх боломжтой бол сайн үзүүлэлт гарвал 1,460 хүртэл буурах магадлалтай байна.

 

Газрын тосны ханшид техник шинжилгээ хийж үзэхэд ханш унах суурь шалтгаан ихтэй байгаа тул WTI төрлийн үнэ 51 ам.доллар хүртэл буурах магадлал өндөр байна. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд сайн зарлагдвал ханш 61 хүртэл өсөх нөхцөл бүрдэнэ хэмээн х юм. 

 

Нэмэлт мэдээлэл: Хэрэв та тогтмол мэдээлэл, судалгаа авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл 99664477 дугаарт холбогдон Голомт банкны Гадаад арилжааны албанаас бэлтгэж буй бүтээлүүдийг хүлээн авч уншаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.