Энэ долоо хоногт мотоцикл онхолдсон дөрвөн осол орон нутагт гарчээ. Ослын улмаас дөрвөн том хүн амиа алдсан байна.
2019.10.21-24-ний өдрүүдэд:
Мөн Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд "Toyota landcriuser" маркийн машин онхолдож, зорчигч 5 сартай эрэгтэй хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарчээ.
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2019 оны зөвхөн эхний хоёр сард БНХАУ-аас импортоор 3,676 ширхэг мотоцикл орж ирсэн байна. Харин 2018 оны хувь нийт 37,817 ширхэг мотоцикл оруулж иржээ. Энэ нь өмнөх оноосоо 21%-аар өссөн үзүүлэлт юм. Тухайн жилд 31,269 мотоцикл Монголд оруулж ирж байсан бол 2016 онд энэ тоо 20,001 байжээ. Өөрөөр хэлбэл, мотоциклийн хэрэглээ манай улсад жилээс жилд тасралтгүй өсөж байгааг эдгээр тоо харуулж байна.
Тээврийн цагдаагийн албаны статистикаар 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 55,926 мотоцикл бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 16%-аар өссөн тоо юм. Нийт мотоциклийн 7,593 буюу 13.6% нь нийслэлд, үлдсэн 86.4 хувийг хөдөө орон нутагт ашиглаж байна.
Ихэнх хэрэглэгчид нь орон нутагт байгаа энэ тээврийн хэрэгслийг ашиглахдаа аюулгүй байдал хангах шаардлагатай байгааг дээрх баримтууд харуулж байгаа юм.
2019 оны эхний 9 сарын байдлаар мотоциклийн ослоор 83 хүн амь насаа алджээ.