Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ногоон технологи, ногоон зээл” чуулган, үзэсгэлэн эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хангарди ордонд

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зѳвлѳгѳѳн болно.

Төрийн ордонд

09:00 цагаас Монголын эмч нарын VI дугаар их хурал эхэлнэ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн  байранд

09:00 цагаас нийслэлд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвөлгөөн болно.

Туушин зочид буудалд

09:00 цагаас “Ногоон технологи, ногоон зээл” чуулган, үзэсгэлэн эхэлнэ.

Нээлттэй нийгэм форумд

09:30 цагаас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын төсөл” хэлэлцүүлэг болно.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд

10:00 цагаас тус хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

10:00 цагаас "Богдхан ууланд газар ашиглагчдын газар ашиглахад гаргадаг нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь" сургалт болно.

Hotel nine зочид буудалд

11:00 цагаас ХХААХҮЯ, ЖДҮХС, Хөгжлийн банкнаас “Экспорт Монгол” олон улсын форум, үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

Архивын ерөнхий газарт

12:00 цагаас Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, дурсамж уулзалт болно.