Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг Москва хотын экс даргын эхнэр дахин тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Елена Батурина

Өнөөдөр Форбс сэтгүүлээс Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг шинэчлэн танилцуулахад Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина дахин тэргүүлжээ.

“Интеко Менежмэнт” компанийн тэргүүн Батуринаг 2019 оны байдлаар $1.2 тэрбумын хөрөнгөтэй гэж Форбс тооцоолсон байна.

Дэд байранд Wildberries онлайн худалдааны компанийн үүсгэн байгуулагч Татьяна Бакальчук $1 тэрбумын хөрөнгөөр жагсжээ.

Жагсаалтын гуравдугаарт $600 саяын хөрөнгөтэй Татьяна Ковальчук орсон байна. Тэрээр нөхөр Юрий Ковальчукын хамт “Большой Дом 9” компанийн 49.9 хувийг эзэмшдэг юм. Тус компани нь Оросын хамгийн том даатгалын компани Согаз Группын 32.3 хувийг эзэмшигч ажээ.

 

Эх сурвалж: ТАСС