Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалыг энэ ондоо багтаан зохион байгуулна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Токио хотноо болсон Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон. Эх сурвалжийн хэлснээр тэрбээр өнөөдөр эх орондоо ирнэ.

Ерөнхий сайдын дараагийн айлчлал ОХУ-д хийгдэх аж.

Энэ талаар Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар "Путин Ерөнхийлөгчийн өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлах урилгатай. Энэ айлчлалыг хоёр улсын Гадаад хэргийн яам ярилцаж зохион байгуулна" гэж яригдсан.

Айлчлалыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр улсын тал судалж байна.

Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хугацаа, тов тодроогүй" гэсэн мэдээллийг өглөө.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн улсад айлчлахыг урьж байжээ.

Эргэн сануулахад, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхах үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ ОХУ-ын ерөнхийлөгч илэрхийлж байсан юм.