Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардахын зэрэгцээ халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдэв.

“Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “АН-аа шинэчилье, удирдлагуудаа өөрчилье гэж үзэл бодлоо илэрхийлэхээр АН-ын дарга С.Эрдэнэ биднийг цагдаад өгч дарамталдаг болсон. Өнгөрсөн зургаадугаар сард С.Эрдэнэд шаардлага тавихад биднийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Энэ оны есдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан өчигдөр бас цагдаагийн байгууллагаас биднийг дуудлаа. Хэвлэлээр үндэслэлгүй гүтгэсэн гэж үзэж байгаа юм байна. С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигээр нь авсан, Найрамдал зуслангийн газрыг дээрэмдэж авсан, хүүхдийн паркийн газраас нэг хэсгийг аваад “Шонхор” тауэрээ барьсан. Энэ бүхэн үнэн шүү дээ. Мөн Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг үүссэн байгаа. 

Бид С.Эрдэнийг цагдаад шалгуулна гэхээсээ илүү улс төрийн хувьд, АН-ыг удирдаж чадахгүй байгаад нь дүгнэлт өгч өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хүн өөрөө намынхаа залуучуудыг цагдаад өгч увайгүй үйлдэл хийж байна” гэлээ. 

“Шинэчлэл” хөдөлгөөнөөс намын даргаа огцрохыг удаа дараа шаардаж байгаа. Харин энэ удаад тус хөдөлгөөнийнхөн С.Эрдэнийг аравдугаар сарын 30-нд Үндэсний мэдээллийн төвд болох халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдлээ