Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Амь насанд аюултай сэлфи хийсэн эмэгтэй үлдсэн насандаа далайгаар аялах эрхгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
"Allure of the Seas" аялалын хөлөг

Карибын тэнгист аялал зохион байгуулдаг Royal Caribbean компани саяхан хоёр зорчигчдоо хатуу шийтгэл оноожээ.

Тус компанийн “Allure of the Seas” хөлгөөр Ямайкаас Хайти руу аялж явсан нэг эмэгтэй зорчигч хөлгийн тагтны хашлага дээр зогсоод сэлфи хийсэн нь илэрсэн байна.

Тэрээр хамт явсан өөр нэг зорчигчоор туслуулж, ийм аюултай байрлалаас өөрийн гэрэл зургийг буулгажээ. Тэднийг ийнхүү “төгс сэлфи” хийж байх үед гурав дахь зорчигч зургийг нь аваад хөлгийн багийнханд мэдээлсэн юм байна.

Royal Caribbean компани хөлгийн дотоод журмыг зөрчсөн хоёр зорчигчийг албадан буулгаж, үлдсэн насандаа тус компанийн хөлгөөр аялах эрхгүй болгон шийтгэжээ.

Сүүлийн жилүүдэд сэлфинээс шалтгаалсан үхэл эндэгдэл дэлхий даяар нэмэгдэж, аялал жуулчлалын компаниуд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах болсон. Тухайлбал “No selfie zone” буюу сэлфи авахыг хориглох цэгүүдийг ихэнх байгууллагууд нэвтрүүлж эхэлжээ.

Диснейлэнд хэдэн жилийн өмнөөс өөрийн байгууламжуудад сэлфиний гар нэвтрүүлэхийг хориглож эхэлсэн байна.

 

Эх сурвалж: The Washington Post