2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
13:00
S30
-6°
14:00
S30
-2°
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°

"Хандгайт, Улиастайн Шарын аманд баавгайн мөр илэрсэн тул ойд зорчихгүй байхыг зөвлөж байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн бүсэд баавгайн мөр илэрсэн талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай холбогдож тодруулахад  “Өчигдөр /Ням гарагт/ Хандгайт орчимд шинэ цасан дээр баавгайн мөр олдсон талаар эргүүл хяналтынхан мэдэгдсэн. Очоод шалгахад нас бие гүйцсэн баавгайн мөр байсан. Хоёр өдрийн өмнө /Бямба гарагт/ Улиастайн Шарын аманд мөр байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн.

Богд уул орчимд Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн баавгайн мөр, баас илрүүлсэн талаараа мөн өөрсдийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Үүнийг Богд уулын хамгаалалтын захиргаа хариуцан мэдээллийг хүлээн авсан.

Тиймээс байгаль хамгаалагчид ойтой ойр амьдарч байгаа иргэдэд мах, хүнсний бүтээгдэхүүнээ гадаа ил хадгалахгүй байх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж байна.

Иргэддээ ганц нэгээрээ ой мод руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Мөн баавгай харсан тохиолдолд нуруугаа харуулахгүй, ухарч холдоод зугтах, нүд рүү эгцэлж харахгүй байхыг амьтан судлаачид зөвлөдөг” гэсэн юм.

Өнгөрсөн жил баавгай нийслэлийн суурьшлын бүс уруу орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар гурван удаагийн мөр олдоод байгаа ажээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга энэ сарын 16-ны өдөр А/1059 тоот захирамж гарган зэрлэг амьтан ялангуяа баавгайтай холбоотой асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх зэрлэг амьтадтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай багийг байгуулсан байна.

Ингэхдээ унтуулгын буу, амьд баригч зэргийг авах зардлыг шийдвэрлэж өгчээ. Шуурхай багийг НБОГ орлогч дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн анчдын холбоо, Агнуур судлалын нийгэмлэгийн төлөөллийг оролцуулж байгаа юм байна.

Зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай багийн 99995899 дугаар, Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11310005 дугаарт цаг алдалгүй мэдэгдэхийг НБОГ-аас зөвлөж байна.

x